ДЭЛХИЙН УС, ЦАГ УУРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2026.03.24 11:27
8

Жил бүрийн 3 дугаар сарын 22, 23-ны өдрийг Дэлхийн Ус цаг уурын өдөр тохиодог билээ.

Энэ жилийн Дэлхийн усны өдрийг “Ус ба тэгш эрх”, цаг уурын өдрийг “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил ахмад цаг уурчид, төв болон орон нутгийн албан хаагчид оролцсон хэлэлцүүлэг, мэргэжлийн салбарууд илтгэн тавьж, ажил мэргэжлийн тэмцээн уралдаан болж өнгөрүүллээ.Мөн БОУАӨЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр синоптик инженер А.Маралмаа, Манлай цаг уурч болон Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр Мандах станцын ахлах техникч О.Мөнхболд, нар шагнагдлаа.

Хуваалцах :