УЦУОШТӨВИЙН ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНИЙ ХУРД НЭМЭГДЛЭЭ

2026.12.25 09:23
6

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, мэдээллийн урсгалыг түргэсгэх, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгын хүрээнд 2025 оны худалдан авах ажиллагаагаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани шалгаруулах тендерийг зохион байгуулж, Юнивишн ХХК 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн.Орон нутгийн УЦУОШТөвүүдийн интернэтийн хурдыг 2 дахин нэмэгдүүлж, 8 Mbps-ээс 16 Mbps болголоо.Интернэтийн дэд бүтцийг ийнхүү шинэчилж, хурдыг нэмэгдүүлснээр цахим хуудас, онлайн үйлчилгээнүүд илүү тогтвортой, хурдан ажиллаж, иргэд цаг агаарын мэдээг саадгүй авах боломжтой болохын зэрэгцээ хиймэл дагуулын мэдээ, загварын өгөгдөл татах хугацаа эрс багасаж байна.

 

Хуваалцах :