ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВ НЬ АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025.08.29 11:57
38

Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлын хүрээнд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод агаарын чанарыг хянах автомат станц суурилагдлаа.

Агаарын чанарын автомат станцтай болсноор агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ2.5 тоосонцрын хэмжээг 24 цаг тасралтгүй хэмжинэ.

Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик аргаар агаарын чанарыг хэмждэг байсан бол тус автомат станцаар  минут тутамд бодитоор хэмжиж тооцоолох боломжтой болж байна. Агаарын чанарын автомат станц нь цуглуулсан бүх мэдээллээ ухаалаг мэдрэгч, өндөр хурдны өгөгдөл дамжуулах сүлжээ ашиглан шууд Үндэсний төв сервер рүү бодит хугацаанд (real-time) дамжуулдаг. Ийнхүү мэдээллийг төвлөрсөн хэлбэрээр хүлээн авах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мөн иргэд, мэргэжлийн байгууллагуудад шилэн байдлаар түгээх нөхцөлийг бүрдүүлж байна.

Хуваалцах :