Мэдээ мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН "ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Байгаль орчин, уур амьсгальн салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг БОУАӨЯам болон Байгаль орчны газартай хамтран зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалт нь “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлын сэдэвчилсэн хуралдааны агуулгын дагуу дараах 4 сэдвийн хүрээнд явагдлаа.
1.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого
2.Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох
3.Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт
4.Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга гэсэн агууллагын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдаж багууд асуудал, гарц, шийдлийг тодорхойлж, харилцан туршлага солилцсон уулзалт боллоо.
Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор М.Должинсүрэн, Байгаль орчны газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаа, Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид оролцож санал бодлоо солилцож 2025 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт олон улсын хуралд нэгтгэгдэн тавигдах уриалгад саналаа хүргүүллээ.