ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, САЛБАР, НЭГЖҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2025.04.09 15:31
11
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2024 оны нэгдсэн дүнгээр Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нэгдүгээр байр эзэлж i7 компьютер, Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв хоёрдугаар байр эзэлж i5 компьютер, Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв гуравдугаар байрт шалгарч 3 үйлдэлт принтерээр шагнагдлаа.
Цаг уурын шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний 2024 оны ажлын үр дүнгээр Ховд аймгийн “Манхан”, Увс аймгийн “Хар-ус”, Завхан аймгийн “Тосонцэнгэл” өртөөдийг “2024 оны тэргүүний өртөө”-гөөр, Завхан аймгийн “Завхан - бороо” экспедиц, Говь-Алтай аймгийн “Алтай - бороо” экспедицүүдийг “2024 оны тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр, Дорнод аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори, Хэнтий аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораториудыг “2024 оны байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”,
Шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний 2024 оны ажлын үр дүнгээр Орхон аймгийн “Улаантолгой”, Өвөрхангай аймгийн “Баянгол”, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ харуулуудыг “2024 оны тэргүүний цаг уурын харуул”-аар, Өвөрхангай аймгийн “Онги-Уянга”, Архангай аймгийн “Хойд тамир–Их тамир”, Булган аймгийн “Сэлэнгэ-Хутаг” харуулуудыг “2024 оны тэргүүний ус судлалын харуул”,
Нислэгийн цаг уурын мэдээлэл, үйлчилгээний 2024 оны ажлын үр дүнг үндэслэн тогтмол нислэгтэй аймгуудаас Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг, тогтмол нислэггүй аймгуудаас Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг, нисэх буудалгүй аймгуудаас Говьсүмбэр аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг тус тус “2024 оны нислэгийн цаг уурын үйлчилгээ үзүүлсэн тэргүүний хамт олон”-оор шалгарууллаа. Шилдгээр шалгарсан салбар нэгжүүдийн албан хаагчдыг нэг сарын үндсэн цалин хүртэлх хэмжээний мөнгөн урамшууллаар тус тус шагнахаар боллоо.
Хуваалцах :