БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

2025.04.09 15:16
8
Зөвлөгөөний үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцож, үг хэллээ. Салбарын сайдын зүгээс уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байгаа энэ үед Цаг уур, орчны шинжилгээний салбарт технологийн шинэчлэл хийх ажилд онцгойлон анхаарч байгаагаа дурьдлаа. Технологийн шинэчлэлийн хүрээнд 21 аймгийн агаарын чанарын автомат станцтай болгох, дэлхийн стандартад нийцсэн лабораторитой болгох, цаг агаарт жилийн турш зориудаар нөлөөлөх техникийн боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаагаа дуулгалаа.
Мөн Ус, цаг уурын ажилчдын ажиллах нөхцөлийг хангах хүрээнд 20 гаруй өртөөний барилга, 100 гаруй харуулын байрыг байгальд ээлтэй технолигоор барихаар төлөвлөж байгаагаа дуулгаж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Хуваалцах :