ДАРЖААГИЙН ЖАМСРАНЖАВ

1963-1972 он  Ус цаг уурын товчооны анхны дарга

33

Даржаагийн ЖАМСРАНЖАВ

Төрсөн он, газар:

1933 он Дорноговь аймгийн Дэлгэрэх сум

Төгссөн сургууль, мэргэжил

    Цаг уурын техникум, “Намын дээд” сургууль,

 Ажилласан байдал:

1963-1972 он  Дорноговь аймгийн Ус цаг уурын товчооны анхны дарга

1972 оноос Айраг, Дэлгэрэх сумдын дарга, нэгдэл дундын үйлдвэрийн дарга, Улаанбаатар худалдааны трестийн Дорноговь дахь салбарын даргаар тус тус ажиллаж байсан.

Гавьяа шагнал:

Удирдах газрын болон байгууллагын сайшаалын үнэмлэх, баярын бичиг

1996 он Байгаль орчны яамны “Хүндэт жуух” бичиг

Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг

“Хөдөлмөрийн хүндэт” медаль

ДУРСАМЖ

Дорноговь аймгийн Ус цаг уурын товчооны анхны 1963 онд даргаар томилогдон ажиллаж, шинээр үүсч байгуулагдсан албан газрын удирдлагын үйл ажиллагааг эхлүүлж байсан түүхтэй. Цаг уурын Сайншанд, Чойр, Замын-Үүдийн станц, Мандах сумын цаг уурын харуул, төвд аэрологийн станц зэрэг нэгж салбарыг удирдан чиглүүлж, мэргэжлийн арга зүйгээр хангахад гол ажлаа зохион байгуулдаг байв.

1960-аад оны дунд үеэс станц, харуулын тоог нэмэгдүүлж 1970-аад оны эхэн үе гэхэд бүх сумын төвд станц, харуулын аль нэг салбар байгуулах ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулж, тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиглалт хийх технологийг сайжруулах бүх л үйл ажиллагааг хамт олны хүчээр хийж байсан. Энэ үед мэргэжлийн хүн ховор, дээд байгууллагаас аэрологийн станцад мэргэжлийн хүн томилж ирүүлж ажиллуулдаг байлаа. Энэ хугацаанд миний бие цаг уурын шинжилгээний нарийн мэргэжлийн ажлаас суралцаж техникумыг эчнээгээр төгсөж техникч мэргэжил эзэмшсэн юм.

Цаг уурын хамт олон маань ажлын төлөө сэтгэл, гар нийлэн сайн ажилладаг байсныг дурсан санахад сайхан байдаг. Ингээд цаг уурын албаны ажлыг арваад жил хийгээд намын дээд сургуульд суралцаж ажил албан тушаал өөрчлөгдсөн юм. 

Хуваалцах :