Үе үеийн удирдлагуудын товч намтар
ӨЛЗИЙМААГИЙН ГЭНДЭНЖАВ
1980- 1983 он Дорноговь аймгийн ус цаг уурын товчооны дарга
Өлзиймаагийн ГЭНДЭНЖАВ
Төрсөн он, газар:
1946 он Дорноговь аймгийн Дэлгэрхэт сум
Төгссөн сургууль, мэргэжил
1967 он Политехникум. үйлдвэрийн механик
1975 он Монгол улсын их сулгууль, цаг уурын инженер
1985 он Намын дээд сургууль
Ажилласан байдал:
1967-1968 он Сүхбаатар, Хэнтий аймгийн гурилын үйлдвэрт мастер
1968-1970 он Хэнтий аймгийн Батширээт, Баянхутаг сумын дунд сургуульд орос хэлний багш
1975-1976 он Зүүнхараагийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх хөдөө аж ахуйн цаг уурын станцын дарга, инженер
1976-1977 он Монгол улсын их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан
1977-1980 он Ус цаг уурын шинжилгээний хүрээлэнд инженер
1980- 1983 он Дорноговь аймгийн ус цаг уурын товчооны дарга
1985-1989 он Иххэт сумын намын үүрийн нарийн бичгийн дарга
1989-1994 он Дорноговь аймгийн байгаль хамгаалах газрын дарга, Ус цаг уур, орчин зүйн судалгааны төвийн дарга
1994 оноос хувиараа хөдөлмөр эрхэлсэн
1981-1983 он Дорноговь аймгийн хурлын депутат
1985-1989 он Сайншанд сумын хурлын депутат
Гавьяа шагнал:
1991 он Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль